Шөнийн цагаар, ядарсан үедээ жолоо барьж, осол гаргасан иргэний гэм бурууг шүүв

Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт энэ оны дөрөвдүгээр 11-ний өдөр автомашины осол гарч, долоо настай хүүхдийн амь эрсэджээ. Эл осол, хэрэгт холбогдсон иргэний гэм буруугийн шүүх хурал энэ сарын 4-ний өдөр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч жолооч А нь шөнийн цагаар удаан хугацаагаар автомашин жолоодож явсны улмаас ядарч, анхаарал суларсан нь осол гарахад хүргэсэн байна. Иймд шүүхээс А-г:

Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг, бага насны буюу 7 настай зорчигч Г-г зориулалтын суудал суулгаж тээвэрлээгүй нь мөн дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Улмаар жолоочийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчисхий улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн байна.

Тодруулахад, зам тээврийн ослоор нас барсан хүүхэд шүүгдэгчтэй садан, төрлийн холбоотой тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, ялыг тэнсэж өгөхийг шүүгчээс хүссэн байна.

Эх сурвалж: Увс айман дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ