Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд 7,000 орчим хүн тэтгэвэр, тэтгэмж авч байна
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин(ҮОМШӨ)-ий даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал авах нөхцөл болон холбогдох мэдээллийг танилцуулж байна.
ҮОМШӨ-ний даатгалын сангаас 7,000 орчим даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт жилдээ 40.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.
Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж гэмтсэн, өвчилсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болсон эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй.
Тодруулбал
- Ажлын байр болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэхдээ
- Ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
- Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа
- Ажилдаа ирэх, буцах замд осолд өртөх
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үзүүлэх үйлчилгээ:
- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
- Нөхөн сэргээх төлбөр
- Урьдчилан сэргийлэх зардал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ