Голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй байх, баталгаатай гүүр гармаар зорчихыг анхааруулав
Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум, Үүр гол Цагаан-Үүр сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ.
Хэнтий нуруунаас усжих Хараа /Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн /Мөнгөнморьт, Багануур орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хангай нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан.
Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр аадар бороо орно.
Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ