Төрийн тахилгат "Өндөр хөхий" уулын тэнгэрийг тайх ёслол 7-р сарын 21-22-нд болно

Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол зохион байгуулах ажлын хэсэг хуралдав.

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээг долоодугаар сарын 21-22-нд зохион байгуулах аж.

Хурлаар Төрийн тахилгын ёслолын арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар ярилцав.

Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилдаг энэхүү төрийн тахилгын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу тахилгын арга хэмжээг зохион байгуулах юм.

Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, Азарга, дааганы уралдаан, Урианхай сурын тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ