Нийслэлд хөрсний бохирдлыг тодорхойлох шинжилгээ хийжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн 2 инженер, 1 жолооч нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023 оны долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд үерт автсан газар, гэр хорооллоос нийт 55 хөрсний дээж цуглуулсан.
Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид хөрсөн дэх хүнд металл, агро хими, микробиологи буюу нянгийн шинжилгээг хийж байна. Шинжилгээний дүн, мэдээ, дүгнэлтийг долдугаар сарын 21-ний өдөр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ