Онон голд машинтайгаа живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс сумын төвөөс зүүн тийш 0.5 км-т орших Онон багийн нутаг Гарам хэмээх газарт Онон голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлага долоодугаар сарын 16-ны 19:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.  

Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд мөн өдрийн 19:30 цагт жолооч 43 настай эрэгтэйг уснаас эсэн мэнд гаргаж автомашиныг үлдээсэн байна. 

Долоодугаар сарын 17-ны 16.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Ланд круизер-80 автомашиныг уснаас татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ