СХД-ийн эмнэлгээс алдагдсан процессорыг олж, эмнэлэгт нь эргүүлэн өгчээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгаас компьютерын процессор хулгайлсан хэрэг гарсан юм. Тус хэргийг ЦЕГ-аас шалгаж, хулгайлсан этгээдийг эрэн хайж байсан.

Тэгвэл өчигдөр /2023.07.17/ хэрэгтэнг олж, процессорыг буцаан эмнэлэгт нь шилжүүлжээ.

Тус хэргийн талаар СХД-ийн нэгдсэн эмнэлгээс, “Алдагдсан процессороо бүрэн бүтэн олж авлаа. Түргэн шуурхай ажилласан СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонд баярлалаа. Залуус, иргэд, хамт олон та бүхний хүчээр хулгайчийн талаар цагдаад болон миний хувь чатаар өчигдрөөс эхэлж үнэн бодит мэдээлэл ирж хулгайчийг цаг алдалгүй баривчиллаа. Олны хүч оломгүй далай гэж энэ дээ. Одоо процессор маань эзэндээ ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдсаар байна. Монголын иргэн бүр эрүүл саруул байж бие биеэ хайрлаж дэмжиж сайхан ирээдүйг бүтээж сайхан амьдрахын төлөө хамтдаа хичээе. Сайн үйлс бүхэн арвижих болтугай" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ