Хустайн байгалийн цогцолборт газраас 6 аймагт 620 тарвага сэргээн нутагшуулжээ
Хустайн Байгалийн Цогцолборт газраас 2023 онд Төв, Архангай, Орхон, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 14 сумдад 620 толгой Монгол тарвагыг амжилттай сэргээн нутагшуулжээ. Тарвага сэргээн нутагшуулснаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсний доройтол, цөлжилтийг сааруулах, хөрсний агаарын солилцоог хангаж, бэлчээр нөхөн сэргэхэд чухал үүрэгтэй.
Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн түгээмэл тархалттай байсан тарвага ихээхэн ховордож, жил дараалсан ган тохиосны улмаас 2000-аад оны сүүл гэхэд ихэнх газар устаж үгүй болсон. Харин Хустайн Байгалийн Цогцолборт газарт хамгааллын ажлыг тасралтгүй, сайтар явуулж буйн үр дүнд 30 гаруй жил тогтвортой өссөн байна.
Эх сурвалж: Хустайн байгалийн цогцолборт газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ