Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлэхийг зөвлөлөө
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод багавтар үүлтэй, бороо орохгүй ба салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр байна. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байх аж.
НАРШИХААС СЭРГИЙЛЭХ АРГА
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
НАРШИЛТЫН ШИНЖ ТЭМДЭГ
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах /ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
НАРШСАН ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
- Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус /
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ