Физикийн олон улсын олимпиадаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байр хүртлээ
Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй.
Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцсоноос Монгол Улсын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль, нэг шагналт байрыг хүртлээ.
Монгол Улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас:
- Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль,
- Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль,
- Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль,
- 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртлээ.
О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас гурван жил дараалан гурав дахь ( 2 мөнгө, 1 хүрэл) медалиа хүртэж байгаа бол 10 дугаар ангийн хоёр сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртэж байгаа аж.
Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдах юм байна.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ