107 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн долоодугаар сарын 5-ны өдрөөс хойш цахилгаан хангамжийн нийт 1113 дэд өртөө, 52965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан байна.

Дээрх дэд өртөө, цахилгаан дамжуулах шугам, тоноглолд үзлэг шалгалт хийн, шаардлагатай засвар үйлчилгээг тухай бүр хийж, хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээсэн юм. Баянзүрх дүүргийн 49 байр, Сүхбаатар дүүргийн 49 байр Хан-Уул дүүргийн 18 байрны 0.4кВ щитэнд үзлэг үйлчилгээ хийж залгасан. Мөн агаарын шугамын гурван тулгуурыг хүчитгэсэн бол унасан 14 тулгуурыг босгож, 35кВ гурван тулгуурыг хүчитгэсэн. Түүнчлэн 6-10кВ-ын найман тулгуур унасныг босгон, яаралтай засварлах долоон тулгуурыг тэгшлэв. 107 дэд өртөөнд үзлэг хийж, 30 дэд өртөөнд ус орохоос сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангахаар нийт 365 хүн, 84 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ