Их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал түрүүлэв

Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд 150 хурдан хурдан хүлэг тоосоо өргөлөө. Улмаар дараах таван морь айргийн тавд хурдаллаа.

  1. Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн саарал,
  2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяач Д.Баттөгсийн загал,
  3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Г.Баярцогтын хээр,
  4. Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Т.Мөнхбаярын хээр,
  5. Архангай аймгийн Хотонт сумын уяач Д.Лхагвасүрэнгийн хул. 

Түрүүлсэн саарал морь нь түрүү жил соёолон насандаа мөн улсын наадамд түрүүлж байжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ