Ч.Санжаадамба аварга энэ жилийн наадмаар бас барилдахгүй
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаан эхэллээ.
Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга зодоглож байна.
Өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө "Би допингийг эсэргүүцэж, допинг хэрэглэсэн бөхчүүд барилдвал наадамд гарахгүй гэж хэлж байсан. Монгол бөх допингтой эвлэрч болохгүй. Энэ үгэндээ эзэн болж, баяр наадмаа өнжихөөр шийдэж байна" гэсэн мэдэгдэл хийн, 2022 оны наадмыг өнжиж байсан Ч.Санжаадамба аварга өнөө жилийн баяр наадамд мөн зодоглохгүй байх шийдвэр гаргажээ.
Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхэнд Улсын аварга Ж.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын гарьд Б.Гончигдамба нар учраа бөхөө даваад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ