Х.БОЛОРЧУЛУУН: Уяачдынхаа хүсэлтийг уламжилж, Баяр наадмын салбар хороонд хүсэлт гаргасан
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Хязаалан насанд айрагдсан морьдын өндрийг дахин хэмжих санал гаргасан тухай Морины салбар хорооноос мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар сайд Х.Болорчулуун“Уяачдынхаа хүсэлтийг уламжилж салбар хороонд хүсэлт гаргаснаар Хязаалан насанд айрагдсан морьдын өндрийг дахин хэмжих саналыг Баяр наадмын комисст тавьсан. Дахин хэмжилт хийхэд хоёр моринд маргаан гарлаа. Тэгэхдээ сантиметрээр өндөр зөрөөгүй, миллимитрээр зөрсөн асуудал гарсан. Иймээс Баяр наадмын салбар хороо дахин хуралдаад хууль дүрмийнхээ дагуу дахин морьдын өндрийг хэмжихгүй гэсэн саналыг гаргалаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ