Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд аянга бууж, зэгсний түймэр гарчээ
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Агваш арлын орчимд аянга бууж зэгсний түймэр гарчээ.
Уг асуудлыг орон нутгийн ОБЕГ-т мэдэгдэж, байгаль хамгаалагч болон тухайн багийн дарга нар түймэр гарсан газрын нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ хийхээр явсан тухай мэдээлэл ирүүлсэн байна.
Баяр наадмын өдрүүдэд 21 аймгийн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаадын албан хаагчид байнгын бэлэн байдалд эргүүл хийж хяналт тавин ажиллаж байна.
Цаг агаарын болзошгүй аюулаас болгоомжилж, анхаарал сэрэмжтэй аялахыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ