Сэргээгдэх эрчим хүч, хилийн боомт, дэд бүтцийн төслүүдэд хамтрахаа илэрхийлэв

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ашок Лавасаг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар хэлэлцсэн. АХБ-наас сэргээгдэх эрчим хүч, хилийн боомт, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүдэд Засгийн газартай нягт хамтарч ажиллахаа илэрхийлсэн.

Түүнчлэн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ашок Лаваса эдийн засгийн чуулганд оролцсон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин