52965 хэрэглэгчийн цахилгаан тасалснаас 45572-ыг нь эрчим хүчинд холбоод байна

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд болзошгүй эрсдэлээс сэргийлж нийт 1113 дэд өртөөнөөс эрчим хүчээр хангагддаг 52965 хэрэглэгчийн цахилгааныг тасалсан байна. Үүнээс долоодугаар сарын 10-ны 10.00 цагийн байдлаар 1067 дэд өртөө, 45572 хэрэглэгчийг эрчим хүчинд холбожээ.

Хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах чиглэлээр УБЦТС ТӨХК-иас  241 ажилтан, 19 механизм, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна хэмээн мэдээллээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ