Марко Дугосиягийн buzzer шидэлтээр Ulaanbaatar АНУ-ын багийг хожлоо

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Macau 2023" мастерсын хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлсэн. Тэмцээний D хэсгийн хоёрдугаар байраар шөвгийн наймд шалгараад байсан Монголын "Ulaanbaatar MMC Energy" баг хагас шигшээд тоглохоор боллоо.

Тэд шөвгийн наймд дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг АНУ-ын Miami багтай тоглосон. Тоглолтын эхнээс алдааны асуудалд ороод байсан Ulaanbaatar эцсийн шүгэл дугарах мөчид 19-18 харьцаагаар хожигдож явсан. Харин багийн шинэ цэрэг Марко Дугисия эцсийн мөчид холын шидэлтээ амжилттай болгосноор 19-20 харьцаагаар хожлоо.

Ulaanbaatar MMC Energy мастерсын хагас шигшээд Латвийн "Riga", Сербийн "Liman Huishan NE" багуудын хожсонтой тоглоно.

Д.Дэлгэрням, Марко Дугосия, Стив Сер, Ц.Отгонжаргал нарны бүрэлдэхүүнтэй монгол баг урьдчилсан шатанд Катарын "Doha Expo" багийг 20-17, Филиппиний "Pasig TNT" багийг 22-14 харьцаагаар тус тус хожиж үндсэн тэмцээний D хэсэгт тоглох эрхтэй болсон юм.

Улмаар D хэсгийн тэргүүн баг Хятадын "Beijing"-тэй эхний тоглолтоо хийж 21-11 харьцаагаар хожигдсон бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтод Францын "Marseille" багийг 21-19 харьцаагаар хожиж хасагдах шатанд шалгарсан билээ.

Монголын баг хагас шигшээ шатанд Сербийн Liman багтай хүндхэн тоглолтыг хийж 21-18 харьцаагаар хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ