Сэрэмжлүүлэг: Хараа, Ерөө, Орхон, Онон, Балж голын түвшин өчигдрөөс 70 см-ээр нэмэгджээ
УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс дараах мэдээллийг гаргалаа.
Тодруулбал, өнөө өглөөний байдлаар Хараа, Ерөө, Шарын гол, Балж, Онон, Сэлэнгэ, Орхон голын усны түвшин өмнө өдрөөс 15-70 см нэмэгдсэн байна. Шарын гол, Хараа гол Дархан-Уул аймаг орчмоор, Ерөө гол Дулаанхаан сум орчмоор, Хэрлэн гол Багануур дүүрэг, Мөнгөнморьт сум орчимд үерийн аюултай түвшинг 15-70 см, Хараа, Хүдэр, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Халх голууд үерийн түвшинг 10-40 см даван тус тус үерлэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ