Нийслэлийн хэмжээнд 7147 хэрэглэгч цахилгаангүй байна
Өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 23.00 цагийн байдлаар болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор цахилгаан хүчдэлээс тасалсан 82 дэд өртөө, 7147 хэрэглэгч байна.
УБЦТС ТӨХК нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд буюу долдугаар сарын 5-7-ны өдрийн 23.00 цаг хүртэлх хугацаанд нийт 1105 дэд өртөө, 52082 хэрэглэгчийг болзошгүй аюулаас сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан бөгөөд 1023 дэд өртөө, 44831 хэрэглэгчийн тогны хэрэглээг сэргээсэн байна.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ гол дагуу байршилтай СБД-ийн 13, 14 дугаар хороо 5, 6 буудал орчмоор, БЗД-ийн Натур, С-Оутлет орчим, СБД-ийн 1 дүгээр хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар орчим, Дунд гол дагуу байршилтай ХУД-ийн 4-р хороо Ирээдүй хороолол орчмын хэрэглэгчдийг цахилгаан хүчдэлээс салгасан хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ