Туул голын үерийн халилтаас сэргийлж ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БОСГОЖ БАЙНА

Туул голын халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгож байна. Мөн Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурсан.

Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч, 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

 Хуваалцах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ