Нийтийн тээврийн 105 чиглэлд 811 тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж байна

Үерийн нөхцөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын хэд хэдэн авто замыг хаасан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Улаанбаатар хотын замын түгжрэл зармм хэсэгтээ тэг зогсолтын хэмжээнд хүрсэн хэмээн иргэд бичиж байна. 

Нийслэлиийн онцгой комиссоос нөхцөл байдлыг тайлбарлаж, иргэдийг автомашинаа аль болох орхиж гарахыг зөвлөж байгаа юм. 

2023 оны долоодугаар сарын 7-ны өглөө  Нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлээс 105 чиглэлд 811 тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж байна. Авто зам, замын байгууламж хаагдсантай холбогдуулан зохицуулалтаар 12 чиглэлийн 104 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ