Энэтхэгийн парламентын гишүүд Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцана

Долдугаар сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

08.30 цагт: ХӨСШТ-д: Японы тусламжаар 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон “Ниссан Патрол” түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгнө.

Мөн энэ үеэр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-өөс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

10.00 цагт: УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11.40 цагт: Үндэсний Их баяр наадмын Урианхай сурын харваа эхэлнэ. Утас: 9001-8899.

11.00 цагт: “Хишиг Монгол” амралтын газарт: БНСУ-ын олон улсын “Мирал” сан Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдийг эмчилж ирсэн 19 жилийн ойн үйл ажиллагаа болно. Тус сангийн тусламжаар 200 гаруй монгол хүүхэд зүрхний хагалгаанд оржээ. Утас: 9905-7870.

 

14.30-15.00 цагт: УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй БНЭУ-ын парламентын доод танхимын дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажилтай оффист нь танилцана. (Айлчлалыг сурвалжилж буй сэтгүүлчид оролцоно).

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин