Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа дэлхийн бүжгийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ

Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа дэлхийн бүжгийн тэмцээнд орж, мөнгөн медаль хүртжээ

🥰 МӨРӨӨДӨЛ БИЕЛСЭН ӨДРҮҮД 🥰

Тэртээ 20 жилийн өмнө харь нутгийг зорьж, хүний эхнэр болсон цагаасаа өөрийн хүсэл мөрөөдлөө хойш нь тавьж, өрөөлийг өргөж ачлах эхнэр хүний, эх хүний ажилдаа шамдаж, хар нялхаасаа хайрлан дээдэлж, амьдарч амьсгалж ирсэн бүжгийн урлагаа бараг бүрэн орхисон байлаа. Дэлхийн хүнийг дагаж, дээдийн сайхан амьдралаар амьдарч, асар ихийг сурч мэдэж, арвин ихийг үзэж туулсан ч бүжгээ бүжиглэхгүй болохоор нэг зүйл дутуу байдаг байлаа.  Гэтэл өдий 40 гарсан хойноо эх орон, элгэн саднаа төлөөлөөд дэлхийн тайзнаа гарч бүжиглэх их аз завшаан хувь тавиланд минь байсныг өдий болтол таагаагүй явжээ.

Хар багаасаа алмайрч гайхшран үздэг байсан дэлхийн одууд аваргууд төрөн гардаг Английн Блакпүүл хотын Винтер Гардэн ордны алтан тайзнаа орон орны чансаа өндөр бүжигчидтэй өрсөлдөнө гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.  

WDC буюу Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World's First and Foremost Dance Festival-д анх удаа Монголоос 4 бүжигчин оролцож, алтан партнер Shungee Baasan-тайгаа латин 5 бүжгийн хосын тэмцээнд quarter final-д үлдэж, багш шавийн тэмцээнд Jamts Jay багштайгаа дэд байр буюу мөнгөн медаль хүртэж,  2-р ранкд бичигдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.  Энэ сайхан тэмцээнийг зүгээр л очиж үзье гэж зэхэж байсан партнер бид хоёрыг "өөрсдөө бүжиглээч ээ" гэж эрчилж зоригжуулж, дасгалжуулж бэлдүүлсэн Жамц багш болон Мөнхцэцэг С.  дүүдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! 

20 жил бүжиглээгүй байж, 2-хон сар бэлдээд хүсэл мөрөөдлөө хамтдаа биелүүлж, хүндтэй тэр л дэлхийн тайзнаа жарган бүжиглэсэн алтан партнер Баска минь бас үнэхээр гайхамшиг байлаа. 

Хүсэж явахад бүтдэг, мөрөөдөж явахад биелдэг, зорьж явахад хүрдэг,  ерөөж явахад дэлгэрдэг хүний амьдрал дэндүү сайхан, дэндүү баялаг юм даа.  

Б. Эрдэнэтуяа 

 

 

 

 

 

 

 


2023.6.1

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ