Erka (Digital) “Чамайг дурсаад…”

Чамайг дурсаад…

Чамайг дурсаад инээмсэглээд

Чамайг үгүйлэх зүрхээ тэврээд

Чимээгүйн дунд бодол хөврөөд

Чи миний сэтгэлийн гүнд эрхэлсээр байна

Инээдний цаана гунигаа нууж

Эргээд ирэхгүй дурсамжаа тээж

Дурсамжиндаа дулаацаж байна

Дуу шиг яруухан гэгээхэн өдрүүд минь

Аз жаргалтай байгаарай хайр минь

Намайг дурсаад инээгээрэй чи минь

Битгий уйлаарай эмзэгхэн минь

Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь

Харамсахгүй өнгөрсөн зүйлд

Харин чамайгаа буруутгахгүй

Зүгээрээ хайр минь зүгээр л би

Зүрх догдлон гүйсэн өдрүүдээ дурсаж байна

Хааяа нэгнээ санах л байх

Хайрт минь битгий гуниглаарай

Хамт байж чадаагүйд уучлаарай

Тэртээх өдрүүдийг дурсаж яваарай

Аз жаргалтай байгаарай хайр минь

Намайг дурсаад инээгээрэй чи минь

Битгий уйлаарай эмзэгхэн минь

Зүрхэнд үлдсэн хамгийн нандин дурсамж минь

https://www.youtube.com/watch?v=DddN3si34F8

СЭТГЭГДЭЛ БИЧИХ