Хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудыг шүүнэ

Малайз улсад монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдон, саатуулагдаж байгаа. Тодруулбал, тус улсад суралцаж, амьдардаг дөрвөн иргэн хар тамхины хэргээр саатуулагдсан байна.

Тэдэнд холбогдох хэргийг маргааш Малайз улсын шүүхэд шүүхээр болсон талаар ГХЯ-наас мэдээллээ.

Анх энэ хэрэгт дөрвөн иргэн холбогдсон ч нэг нь хэрэгт холбогдолгүй учраас суллагдсан байна. Монгол Улсын иргэд хар тамхины хэрэгт санамсар болгоомжгүй байдлаасаа холбогдон хохирч байгааг тус улсын ГХЯ-наас анхааруулж байна.

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ