Малайзад гурван Монгол оюутан шүүгдэнэ

Малайз улсад хар тамхины хэргээр саатуулагдсан дөрвөн монгол оюутны гурвынх нь  шүүх хурал маргааш тус улсад болох тов гарчээ. Хар тамхины хэрэгт өнгөрөгч хоёрдугаар сард саатуулагдсан дөрвөн оюутнаас нэг нь гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн суллагдсан аж. Өмнө нь хар тамхины хэргээр хоригдсон гурван монгол оюутанд холбогдох хэргийн шүүх хурал гуравдугаар сард товлогдсон боловч эрх зүйн туслалцаа үзүүлэх учиртай өмгөөлөгч нь хэрэгтэйгээ танилцаж дуусаагүй гэсэн үндэслэлээр хойшилж байсан юм.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ