Сэлбийн гүүрийг ирэх сард хаана
Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн өргөтгөлийн ажлыг өнгөрсөн жил эхлүүлж, урд талын чиглэлийг засварласан. Харин энэ жил хороолол чиглэлийн замыг өргөтгөхөөр болжээ. Засварын бэлтгэл ажил энэ сарын дундуур эхэлсэн бөгөөд ирэх сарын эхээр гүүрийг хаахаар төлөвлөсөн байна. 32 метр өргөн, нэг талдаа гурван эгнээ бүхий хос гүүр нь хоёр тэрбум орчим төгрөгийн төсөвтэй ажлыг “Моторс сервис”гүйцэтгэж, зөвлөхөөр Солонгосын “Soosung” компани ажиллаж байгаа аж.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ