Уран бүтээлчид зохиогчийн эрхийнхээ талаар хуралдана
Оюуны Өмчийн Газар, ССАЖЯ-тай хамтран Рио Тинто Компанийн дэмжлэгтэйгээр уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах, зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулах гэж байна.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд сургалтыг олон улсын оюуны өмч, кино, номын сан, дүрслэх урлагийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью Йоркын Колумбын Их Сургуулийн Хуулийн Профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд удирдан явуулахаар болжээ. Сургалтад 200 оролцохоор болжээ.
Б.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ