Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хэлэлцэнэ

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл хамтран “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал амьдралд хэрэгжиж байна уу?” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр 11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд зохион байгуулах гэж байна.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийн хэрэгжилт амьдралд хэр нийцэж буй, даатгалын ач холбогдлын талаарх жолооч нарын ойлголт, мэдлэг хэр байгаа болон хуулийн хэрэгжилтэд хэн, ямар үүрэгтэй оролцох зэрэг олон асуудлыг тал бүрийн эх сурвалжийн түвшинд хэлэлцэнэ.

Энэхүү хэлэлцүүлэгт: СЗХорооны Даатгалын албаны дарга С.Ганболд,  ЗЦЕГазрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, д/х П. Батбаатар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газрын дарга С.Жаргалсайхан, Албан Журмын Даатгагчдын Холбооны тэргүүн Б. Цэвээнжав, Бодь даатгалын захирал Оюунчимэг, Ард даатгалын захирал Эрдэнэтулга нар оролцоно.

Б.Бурам

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ