АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт эхлэв
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт өнөөдөр эхэлсэн байна. Сургуулилалт энэ сарыг дуустал үргэлжлэх аж.
Умард Солонгосын тал АНУ, Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилалтыг цэвэр өдөөн хатгалага хэмээн үзэж, сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн чухал шийдвэр гаргаж, сүрдүүлээд байгаа боловч хоёр улс товлосон цагтаа энэхүү цэргийн сургуулилалтаа эхлүүллээ.
Эргийн логистикийн хамтарсан бэлтгэлд АНУ-ын тэнгисийн хөлөг онгоцууд оролцсон байна. Өмнөд Солонгосын Похан орчимд АНУ-ын 1,500, Өмнөд Солонгосын 800 гаруй тэнгисийн цэргийн тоног төхөөрөмж сургуулилалтад ашиглагдаж байгаа юм. Сургуулилалтад ашиглагдаж байгаа хөлөг, техник тоног төхөөрөмжүүдийг сэргээн засварлах болон цэнэггүйжүүлэх сургалт ч явагдаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ