Ники Минажийн шинэ үс засалт
Дуучин Ники Минаж өөрийн Twitter хуудсаараа дамжуулан шинэ үс засалтынхаа зургийг нийтэлжээ. Харин түүний энэ зурган дор “Энэ үс түүний жинхэнэ үсний өнгө мөн үү” хэмээн хүмүүс нэлээд маргажээ. Учир нь тэрээр зурагныхаа тайлбарыг “ Төрөлхийн, ямар ч химийн бүтээгдэхүүн хэрэглээгүй” гэж бичсэн байжээ. Гэхдээ энэ дүр төрх нь түүний өмнөх ногоон, шар үснүүдээс хамаагүй зохиомжтой харагдаж байна гэж хүмүүс хэлжээ.
Минажийн хувь анх гарч ирж байснаа бодвол уран бүтээлдээ илүү мэргэжлийн талаас хандах болсны дээр гадаад төрх нь өмнөхтэйгээ харьцуулахад илүү хээнцэр болсон гэж фенүүд нь болоод мэргэжлийн хүмүүс дүгнэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ