УИХ-ын дарга Уралын их сургууль төгсөгчдийн уулзалтад оролцлоо

Уралын холбооны их сургуулийн ерөнхий захирал Монгол Улсаас Уралын их сургуулийг төгссөн төгсөгчидтэй уулзалт хийлээ. Тус уулзалтад УИХ-ын дарга З.Энхболд оролцож, Уралын их сургууль төгссөн төгчсөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр 1984-1989 оны хооронд тус сургуулийг инженерийн мэргэжлээр төгссөн юм.

Одоогийн байдлаар ОХУ-ын Екатеринбург хотын Уралын их сургуулийг 7000 гаруй монголчууд төгссөн гэсэн тоо байна. Энэ удаагийн уулзалтаар Уралын их сургуулийг төгсөгчдийн холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридыг сонгожээ. Тэрээр тус их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ