Хэнтийн дарга хүү тусад оров
Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавыг нутгийнхан нь “хүү тусад оров” хэмээн ярьж байна. Мань эр аймгийн №1 дарга болонгуутаа албаны ажлаа зуун задгай орхиод эцгийгээ эмчлүүлнэ гэсээр Бээжинг зориод нэг хэсэг таг чиг болжээ. Уг нь Төрийн ордонд бүтэн гурван өдөр бүх аймаг, сум, дүүргийн дарга нарын хамт “нэг ардчилал” номын дуу сонссон боловч одоо хэр сайн ойлгохгүй боловсон хүчний тулга тойрсон халаа сэлгээнд хошуу, хуруу дүрсээр явна. Анх 1990 онд Хан Хэнтий нутагт МоАХ-ны салбар байгуулагдахад Өндөрхааны сангийн аж ахуйн гудамжинд наасан ухуулах хуудсуудыг урж явсан болохоор нь ардчиллынхан түүнд дурамжхан ханддаг. Мууд муухай нэмэр гэгчээр аймгийн ИТХ-ын дарга нарын дунд мэдлэг боловсролоороо хомоол хамсан нь яваандаа тус аймгийн ИТХ дотор даргыгаа сайжруулах уур амьсгалыг битүүхэн өдөөж байна.
З.Хулд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ