АНУ-д дахин таван хүн бууны золиос болжээ

Урд шөнө АНУ-ын Сиэтл хотод буутай этгээд гудамжинд гал нээж таван хүний амь насанд хүрсэн хэрэг гарсан тухай тус хотын цагдаагийн албанаас мэдээлжээ. Орон сууцны хороолол дунд энэ хэргийг үйлдсэн учир ийнхүү олон хүний амь насанд хүрсэн байна. Шархадсан хоёр хүн цагдаагийн газарт утасдаж, түргэн тусламж дуудсан ажээ. Амиа алдагсадын цогцсыг машины зогсоол орчмоос олсон байна.

Цагдаагийнхан ирэхэд буутай этгээд гал нээхийг завдсан ч нэгэн цагдаа түүнийг түрүүлж буудсанаар тэрээр амиа алджээ. Чухам ямар шалтгаанаар  ийнхүү энгийн иргэд рүү гал нээх болсон тухай цагдаа нар хараахан мэдэж амжаагүй байгаа хэмээн хотын цагдаагийн төлөөлөгч Кейти Шрок хэлжээ.

 

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ