МАН-аас Монголбанкинд шалгалт хийнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаа хийж, өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлын хүрээнд бүлгээс ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болжээ. Тэд “Чингис бонд”-ын мөнгөөр Монголбанк алт худалдан авсан байж болзошгүй гэх мэдээллийг нягтлах, Тавантолгойн ордод Ерөнхий сайдын садан төрөл тендер авахаар оролцож байгаа эсэх, төрийн албанаас иргэдийг олноор нь хоморголон ажлаас нь чөлөөлж байгаа мэдээллийг нягтлахаар ийнхүү ажлыг хэсэг байгуулжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ