Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг үе шаттай хэрэгжүүлж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 255 дугаар тоот тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжилтийг зохион байгуулах, төв орон нутгийн бүртгэлийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг  байгуулсан.  Уг ажлын хэсгээс  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө” гарган ажиллаж байна.

 Энэхүү төлөвлөгөөнд бүртгэлийн байгууллагатай холбоотой 36 зүйл заалтын хүрээнд хэрэгжүүлэх 68 арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар  хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал сонгогчдыг санал өгөх боломжоор хангах зорилгоор иргэний үнэмлэхийн тараалтыг эрчимжүүлэх, оршин суугчдын байнгын оршин суугаа газрын мэдээллийн санг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд албан ёсоор цахим хэлбэр /диск/-ээр хүргүүлэх, Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хэсгийн мэдээллийг шалгах болон  онлайн системд хэсэг оноох талаар чиглэл хүргүүлэх зэрэг ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэхийн зэрэгцээ сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг батлуулан мөрдөн ажиллаж байна. Мөн хуульд заасан хугацаанд нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байгууллагын  цахим хуудаст байршуулж сонгогч бүрийг зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангасан бөгөөд өнөөдрийн байдлаар 125701 иргэн хандалт хийгээд байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн удирдах ажилтнуудад сургалт, семинар зохион байгуулсан бөгөөд  ГХЯ, БХЯ, УДШ, ШШГЕГ, ХХЕГ-ын удирдлагуудтай гадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэд болон сонгуулийн насны иргэдийн мэдээлэл ирүүлэх талаар уулзалт хийгээд байна.

 

Б.Бурам

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ