Амь насанд халтай шинэ өвчнүүд хүн төрөлхтөнийг анаж байна
Амьтдаас хүнд амархан халдаж, олон төрлийн антибиотикт ер бусын тэсвэртэй болсон амь насанд халтай вирустэй хүн төрөлхтөн сүүлийн хэдэн арван жилийн турш тулгарч байна.
Сүүлийн хагас зуун жилд шинэ өвчний тоо дөрөв дахин өссөнийг британийн эрдэм шинжилгээний “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн илтгэлд дурджээ.
Элдэв өвчний 70 орчим хувийг халдварт өвчин юмуу шимэгчээр дамждаг өвчнүүд эзэлж байгаа бөгөөд эдгээр өвчин нь амьтнаас хүнд, заримдаа хүнээс амьтанд халдварладаг байна. Хүний бие махбодь эсэргүүцэж чаддаггүй учир, шинэ хортой шимэгчүүд нь тэдний амь насанд халтай байж болох юм.
Эдгээрээс ДОХ-ыг онцолж болох бөгөөд энэ нь эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар, сармагчин агнаж, өвчсөн анчдаар дамжин шимпанзегаас хүнд халдварласан бөгөөд хятадын сарьсан бавгаахайн тээж явдаг уушигны үрэвслийн вирус, Эбола вирус, H1N1 вирус тархаж байна.
Асоошиэйтед пресс агентлагийн уламжилснаар, эрдэмтэд Африкийн Нигер мөрний адаг, Африкийн их нууруудын муж, түүнчилэн Энэтхэгийн салбар тив болон нийт Зүүн Азийг шимэгчээр халдварладаг өвчинүүдийн хамгийн магадлал ихтэй үүр уурхай гэж үзэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ