Х.Тэмүүжин сайдаас болж Ц.Орхоны ах нас барсан уу
МИАТ-ийн хэргээр шалгагдан, өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй МИАТ-ийн захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хэвлэлээр Ц.Орхоныг гэм буруутай мэт бичиж байна. Шүүхийн шийтгэл тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Энэ бол Ц.Орхоны нэр хүндэд халдаж байгаа хэрэг. Энэ үндэслэлгүй мэдээллийн уршгаар Ц.Орхоны ах Д өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний орой мэдээ үзэж байгаад цочирдон цус харваж, нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Учир нь тус орой телевизийн сувгуудаар Хууль зүйн сайдын ярьсан зүйлээс болон ярилцлагаас иш татсан. Төрийн сайдад ихэнх хүн итгэж, ярьсан зүйлийг нь илүү үнэн гэж хүлээж авдаг онцлогтой тул хүнд тусдаг. Зүй ёсоор бол ийм мэдээллийг хуулийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнууд л тоймлон товч хийж, “шалгагдаж байна” гэж мэдээлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ болон бусад мэдээ олон цацагдсан нь Ц.Орхоны ахын амь насанд халгаатай болсон гэж үзэхээр байна” гэлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ