Тайландын тэнгэрт мандсан хонхон цэцэгтэй хөөрхий далбаа минь
Тайландын нийслэл Бангкок хотноо жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний барилдаанууд болж өндөрлөлөө. Тивийн аваргад эрэгтэй, эмэгтэй долоон жинд 28 орны 220 бөх зодоглосноос хувийн барилдааны төрөлд манай жүдочид 10 медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг тивийн аварга боллоо. Түүнчлэн 73 кг-д зодоглосон Лондоны олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очир мөнгөн медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Бат- Эрдэнэ мөнгөн медаль зүүсэн бол ОУХМ М.Уранцэцэг /-42 кг/, Д.Сумъяа /-57 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/, Б.Мөнхтуяа /-78 кг/ нар хүрэл медалийн эзэд боллоо. Ийнхүү манай тамирчид эх орныхоо нэрийг дэлхий дахинд гаргасаар байна. Энэ хэрээр манай улсын төрийн далбаа тухайн гадны оронд мандах нь улам ихсэнэ. Олон ч удаа мандаж байгаа. Гэтэл саяны энэ тэмцээний медаль гардуулалтын үеэр манай улсын төрийн далбаан дээр байрлах соёмбо тэмдэг нь хонхон цэцэг болчихсон байх юм. Бүр МҮОНРТ-ээр гарлаа. Олон ч хүн үзсэн байх. Бас бухимдсан. Уг нь энэ гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ үүрд мандан бадрахын утгатай юм.
Монгол Улсын Vндсэн хуулинд тєрийн туг, бэлгэдлийн талаар тодорхой заасан байдаг. Зураг стандартыг нь ч хавсаргасан байгаа шvv дээ. Гэтэл сүүлийн vед олон нийтийн газраар тараагдаад байгаа тєрийн далбаа, туг нь стандарт бус байна. Ялангуяа цахим хуудсуудаар Монгол улсын тєрийн далбааны алдаатай хувилбарыг ихээр тарааж байгаа. Гал, нар, сарных нь зураглал алдагдсан, гал нь хонхон цэцэг болж єєрчлєгдсєн байх жишээтэй. Хос загас нь буруу тийшээ эргэсэн, хэмжээс нь алдаатай, хєх цэнхэр єнгє нь цайвар цэнхэр, улаан єнгє нь хvрэн болсон гэх мэт алдаатай хувилбарууд олон гарах боллоо. Монгол улсын тєрийн далбаа vнэ цэнэ, уламжлалаа алдах ёсгvй. Монгол хvн бvр vvнтэй санал нийлэх байх. Гал нь гал, нар, сарын бэлэгдэл ёсоороо гал байх ёстой. Тэрнээс биш хонхон цэцэг биш шvv дээ. Манайхан тєрийн далбаандаа дэндvv хайнга хандаад байна. Машиныхаа бєгсєн дээр, яндан дээр хvртэл наасан байдаг. Цагдаа нар vvнд хяналт тавих бvрэн бололцоо бий. Алдаатай далбаа машиндаа єлгєєд явж байгаа жолоочийг "Уучлаарай, та алдаатай далбаа машиндаа єлгєсєн байна. Vvнийгээ авахгvй юу" гэж шаардлага тавихад болно. Алдаатай далбаа хэрэглэх, тєрийн далбааг гутаан доромжилсон этгээдэд арван дєрвєєс гуч хоног баривчлах шийтгэл хуулиндаа байдаг гэсэн. За эх орондоо хуулиа биелүүлдэггүй, туг далбаагаа хүндэтгэдэггүй байлаа гэхэд тэр олон улсын тэмцээнд авч явж байгаа туг далбаагаа алдаа мадгийг нь сайтар шалгаад авч явж болоогүй юм байх даа. Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Монгол Улсын жүдо бөхийн холбооноос уу...
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ