Гуравдугаар эмнэлгийн их эмч А.Баярзаяаг шалгаж эхэллээ
Шастины нэрэмжит III эмнэлгийн орлогч дарга Л.Баярцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ. Уг хэрэгт холбогдуулан тус эмнэлгийн их эмч А.Баярзаяа, лаборант Д.Оюунсүрэн, Ба.Сувд нараас мөрдөн байцаагчид мэдүүлэг авч эхэлжээ.
Шалгалтын явцад сэжигтнээр татагдсан Л.Баярцэцэг нь Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан төрсөн дүү Л.Батмөнхийг ялаас мултлах зорилгоор элэгний хүнд өвчтэй гэсэн онош тавьсан нь тогтоогджээ. Ингэхдээ эмнэлгийнхээ төв сервер рүү тус эмнэлгийн эмч А.Баярзаяа нарт үүрэг өгч нэвтрүүлэн дүүгийнхээ оношийг өөрчилсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж.
Тиймээс Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэгт цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлийн хоёр, 226 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол их эмч А.Баярзаяа нар ч хариуцлагад татагдах юм байна.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ