“Универсиад”-ын аэробикийн аваргууд тодорлоо

Монголын оюутны спортын “Универсиад” III их наадмын аэробикийн тэмцээн болж өнгөлөө.. Тэмцээнд нийслэлийн болон орон нутгийн 11 их, дээд сургуулийн 132 оюутан тамирчин өрсөлдсөнөөс Спортын мастер Г.Наранхүү дасгалжуулагчтай МУБИС 9 оноогоор, Р.Лхамсүрэн дасгалжуулагчтай ҮБТДС 10 оноогоор, Х.Оюунгэрэл дасгалжууагчтай Мон-Алтиус БТДС 17 оноогоор тэргүүлжээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, гурвалсан, баг гэсэн таван төрлөөр явагдаж дүнгээ гаргасан байна. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ЕНБДарга Ч.Дарьсүрэн, бусад шүүгчээр МГХ-ны итгэмжлэгдсэн болоод ОУ-ын шүүгчид ажиллажээ.

Ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Б.Отгонтуяа /ҮБТДС/, Б.Гандулам /МУБИС/, Г.Очирхуяг /Мон-Алтиус БТДС/, эрэгтэйчүүдээс А.Мөнхтогоо /Мон-Алтиус БТДС/, А.Гантөгс /МУБИС/, Б.Мягмаржав /ШУТИС/, хосын төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, Ховд ИС-III, гурвалсан төрөлд МУБИС-I, ҮБТДС-II, ШУТИС-III, багийн төрөлд ШУТИС-I, ҮБТДС-II, МУБИС-III тус тус эхний 3-н байрт шалгаран Универсиад их наадмын өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.  Ийнхүү МОСИН-ын 12 спортын төрлийн тэмцээн амжилттай явагдаад байгаа ба спорт аялал V/03-04, модон бөмбөг V/03-05, хөнгөн атлетик V/10-12 гэсэн үлдсэн 3-н төрлүүд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа аж.
 

 Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ