Т.Баясгалан нууц хүүхдийг нь олж өгсөн хүнд бүх зүйлээ өгнө гэжээ
Кёкүшюзан Д.Батбаярын гэргий болоод нам гүмхэн амьдрах болсон дуучин Т.Баясгаланг залуу насандаа нэг хүүхэд гаргасан гэх яриа гараад удаж байгаа билээ. Тэгвэл дуучин бүсгүй дээрх мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг хэлээд “Тэр хаягдсан, нууц гээд байгаа хүүхдийг ил гаргаад, надад аваад ирсэн хүнд би өөрт байгаа бүх зүйлээ өгөхөд ч бэлэн байна” хэмээжээ. Тэрбээр СУИС–ийн оюутан цагаасаа эхлэн уран бүтээлээ туурвиж, дуулж эхэлж байх үедээ төрсөн ганц дүүгээ дагуулаад явдаг байсан нь ийнхүү цуурхлын эзэн болоход нь нөлөөлсөн бололтой.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ