Германы “Lufthansa” 1700 гаруй нислэгээ цуцлав

Германы томоохонд тооцогддог “Lufthansa” агаарын тээврийн компани өнөөдөр болон маргаашийн зарим нислэгүүдээ цуцалсан байна. Цуцлагдсан нислэгүүд багаар бодоход 1700 гаруй болж байгаа ажээ. Харин маш цөөхөн буюу нийт ердөө 30 нислэгийг үйлдэх гэнэ. Нийт цуцлагдаж байгаа нислэгүүд нь Берлинээс Лондон, Манчестэр, Нью-Кестл, Брингхам, Дублин, Эдинбург зэрэг олон хотууд руу хийх нислэгүүд ороод байгаа юм.

Ийнхүү нислэгүүдийг цуцлах болсон шалтгаан нь тус компанийн ажилчид удирдлагуудын гаргасан цалин хасах шийдвэрийг эсэргүүцэж байгаатай холбоотой. Өнгөрсөн долоо хоногт тус компаниас цалингийн хэмжээг 5.2 хувиар бууруулах шийдвэр гаргасан аж. Түүнчлэн ирэх зургаан сарын хугацаанд ажилчдыг цомхотголд оруулахаар болсон тухайгаа зарласан юм.

Хэрвээ маргаашийн дотох компанийн удирдлагуудын зүгээс хариу мэдэгдэл ирүүлэхгүй бол тэд үйлдвэрчний эвлэлтэй хамтран урт хугацааны ажил хаялт зохион байгуулах тухайгаа мөн хэлж байна. “Lufthansa” компанийн жилийн дундаж орлого өнгөрсөн жил 524 сая евро хүрч буурсан бол он гарснаас хойш тасалбарын борлуулалт өмнөх хоёр жилийнхээс харьцангуй доогуур үзүүлэлттэй байгаа нь ийнхүү компанийн зүгээс хөрөнгө мөнгөний таналт хийхэд хүргэжээ.

Х.Төгөл

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ