Энэтхэгт 5 настай охиныг хүчирхийлсэн хэргийн эсрэг иргэд жагсчээ.

Нью-Дели хотод зуун зуун иргэд цагдаагийн штабыг бүслэн жагсаал хийсэн байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт тус хотод таван настай охиныг хүчирхийлж, тамлан зовоосон аймшигт хэрэг гарсан билээ. Хохирогч охин баасан гаригийн өглөө бие нь муудаж Нью-Делигийн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Охины сэтгэл санаа нь хүнд байдалтайгаас гадна одоо болтол цочролоос гарахгүй байгаа, шинжилгээний хариунаас харахад цусанд халдвар илэрсэн гэж тус эмнэлгийн эмч хэлжээ.  Хагас сайн өдрийн өглөө сэжигтэн 22 настай залууг баривчилсан гэж Нью-Делигийн цагдаагийн газраас мэдээлжээ. Цагдаагийн газрын тогтоосноор бол Манож нэртэй залуу саяхан хуримаа хийсэн ба түүний гар утасны байршил тогтоогчоор илрүүлсэн гэж энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн байна. Сэжигтэн Нью-Дели хотод хохирогч охинтой нэг байранд амьдардаг байсан ба хүүхэд хулгайлж, тамлан зовоосон хэргээр буруутгагдаж байна. Тэрээр охиныг хүчирхийлж, тамласны дараа гэрээсээ зугтаасан ба охиныг үхсэн гэж боджээ. Энэхүү хэрэг энэ сарын 13-нд үйлдэгдсэн ба охины эцэг эх өнгөрсөн лхагва гаригт охиноо олсон  гэж   Энэтхэгийн “Times of India” сонинд мэдээлжээ.  Охины эмчилгээг ерөнхийд нь удирдаж байгаа эмч Р.Х.Бансал “Би өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй.Охины уруул, хацар, нуруу гээд гэмтээгүй газар бараг байхгүй, Түүний нуруу нэлэнхүйдээ хөхөрч гэмтсэн мөн охиныг боож алахыг завдсан ул мөр ч илэрсэн” гэж телевизд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Энэтхэгт улсад ийм төрлийн гэмт хэрэг гарчээ. Бусад оронтой харьцуулахад эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг улсын нэг бол Энэтхэг улс юм. Энэтхэг эмэгтэйчүүд өөрсдийнхөө аюулгүй байдал, эрхийнхээ төлөө ийнхүү жагсаал хийж байна.

С.Хишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ