Хятадад газар хөдлөлтөөс болж амиа алдагсдын тоо өссөөр байна

Бямба гаригт Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн үеэр амь насаа алдасан хүмүүсийн тоо өссөөр байна.  Өчигдөр оройны байдлаар 180 хүн амь насааа алдсан гэсэн бол өнөө өглөө гэхэд нас барсан хүмүүсийн тоо 207 болсон байна. Нийтдээ 11200 хүн гэмтэл бэртэл авсан бөгөөд тэдгээрээс 1000 орчим хүний биеийн байдал хүндхэн байгаа хэмээн ВВС агентлаг мэдээллээ. Хотын эмнэлэгт ойролцоогоор 8000 гаруй хүн хэвтэж байгаа. Харин бусад хүмүүс хоргодох байранд болон нурж эвдэрсэн байшиндаа байгаа гэнэ.

Гамшигт өртсөн хүмүүст Улаан загалмайн нийгэмлэгийнхэн тусламж хүргэж эхэлжээ. Нэн түрүүнд ундны цэвэр ус болон хоол хүнсний дэмжлэг үзүүлж байна. Мөн Нийслэлээс гамшгийг арилгахаар аврах албаныхан болоод цэргүүд ирж нуранга доороос хүмүүсийг аврах болон эвдэрч сүйдсэн барилгуудын үлдэгдлийг янзлаж эхэлсэн байна.  

Гамшигт өртсөн хот уулын бүсэд оршдог учраас гамшгийн явцад барилгууд хөрсөнд ихээхэн дарагджээ. Засгийн газраас гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гурван сая юань төсөвлөсөн байна. Түүнчлэн хэрэг явдал гарсан газарт ням гаригт тус улсын ерөнхий сайд очиж ажиллав.

Х.Төгөл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ