С1 телевизийн өргөтгөлд гарсан галыг тогтоохоор ажиллаж байна
Өчигдөр С1 телевизийн өгөтгөлд гал гарч багагүй хэмжээний хохирол учирсан. Тус галыг унтраахад Онцгой байдлын албаны 40 гал сөнөөгч, зургаан машинтай ирж ажилласны дүнд 30 минутын дотор унтраасан юм. Эх сурвалжийн мэдээлснээр гал гагнуурын ажлаас үүдэлтэй байж магадгүй гэлээ.
Тус телевизийн өргөлтгөлийн байранд телевизийн хоёрдугаар студи байрладаг байсан бөгөөд гэрэлтүүлэг техник хэрэгслүүд ашиглах боломжгүй болтлоо шатаж, өчигдөр эфирээ түр хугацаагаар зогсоосон билээ.
Одоогийн байдлаар галын нөхцөл шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ