Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 17, Мягмар
“Боинг” нисэх онгоц автын зогсоолд зогсож байна

“Боинг” нисэх онгоц автын зогсоолд зогсож байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2019-06-26 11:04:00

Захиалагчдад нийлүүлэх ажил саатаж байгаагаас болоод удирдлага үйлдвэрлэсэн нисэх онгоцуудыг Сиэтл хот дахь өөрийн ажилтнуудын машины зогсоолд түр тавихаар шийдвэрлэснийг “Boeing” компанийн ажилтан хэлснийг хэвлэлд мэдээлжээ. 

Энэ асар том нисэх онгоц машин дунд зогсож байгаа дүрс бичлэгийг  эндхийн телевизийн “King”  сувгаар үзүүлсэн байна. 

Үйлдвэрлэгч компани ухаалаг хэмнэлт гаргах зорилгоор бүхий л  нөөц боломжийг ашиглахаар мэрийж байна гэж “Боинг”-ийн төлөөлөгч  бий болсон байдлыг тайлбарлажээ. Компанийн салбарууд байдаг Сиэтл төдийгүй, Ньюжет-Саунд, Сан-Антонио, Мозес-Лейк хотод мөн ингэж байгаа гэж тэр хэлсэн байна.

 Нэг нисэх онгоцыг ингэж тавихад компани сард 2 мянган доллар зарцуулдаг ажээ.

British Airways болон  Iberia компанийг багтаадаг нисэхийн IAG концерн  Боингийн томхон үйлчлүүлэгч болохыг бас тэмдэглэж байна.

Богино хугацаанд хоёр удаа сүйрснээс болоод Орос, АНУ болон ЕХ-ны орнууд Boeing 737 MAX нисэх  онгоц ашиглахаа түр зогсоосон билээ.  Хоёр нисэх онгоц сүйрснээр 346 хүн амь насаа алдсан юм

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2019-06-26 11:04:00

Сэтгэгдэл бичих