Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 25, Бямба
ГССҮТ: Гурван настай хүүгийн бие хүнд хэвээр байна

ГССҮТ: Гурван настай хүүгийн бие хүнд хэвээр байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-03-18 13:19:00

Ээжийнхээ хамтран амьдагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүү гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэн ирснээс хойш өнөөдөр 11 дэх өдрөө эмчлүүлж буй юм. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппараттай байгаа хүүгийн талаар зарим сайтууд “нас барсан, ухаан орсон” гэх мэтээр бичиж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээр байна. Эмнэлгээс шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь цаг тухайд нь хүргэж байна. Цахим орчинд олны анхаарал татах зорилгоор худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хувь хүмүүс болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж байна хэмээн ГССҮТ-өөс өнөөдөр /2023.03.18/ мэдээлэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-03-18 13:19:00

Сэтгэгдэл бичих

5+1 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty