Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 25, Бямба
13А маягтыг цахимаар олгоход бэлэн болжээ

13А маягтыг цахимаар олгоход бэлэн болжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-03-18 15:14:21

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд 13А маягтыг зайлшгүй авах шаардлагатай байдаг. 13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлээд, дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцол үүсгэсээр ирсэн. Уг маягтыг цахимд шилжүүлэх ажил хийгдэж дууссан байна.

Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран өмнө нь хэрэгжүүлж байсан дата бааз дээр суурилаад 13А маягтыг бүрэн цахимжуулах ажлыг хийж дуусган, хэрэгжүүлэхэд бэлэн болгожээ.

Эрүүл мэндийн сайд тушаалдаа өөрчлөлт оруулснаар 13А маягтыг цахимаар авах ажил эхлэх юм байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2023-03-18 15:14:21

Сэтгэгдэл бичих

1+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty